Шидэт уусмал

/богино хэмжээний хүүхэлдэйн кино/

Мандах нарны анхны туяа уулсын оргил дээр тогтоно ядан дээшилсээр шүүдэр буусан цэцэгсийн дэлбээ нь дээр шижир алт мэт гялтагнан харагдана. Нүдэнд торох ганц ч үүлгүй тэнгэрийн үзэсгэлэн төгөлдөрийг хараад хараад хязгаарүй бизээ. Орчлонд нэгэн өглөө урьдийн адил алгуур эхэлж байхад хотын захад нэгэн байшинд ид шидийн зүйл оргилж байлаа. Гаднаас нь харвал эзгүй байна даа гэж хартал хаалганы цаана залуу Эрдэмтэн шинэхэн туршилтаа хийж байв. Түүний амьдардаг байшин захын хорооллын байшингуудаас тэс ондоо юм. Дээвэр нь яг тэнгэр шиг цэнхэр өнгийн дээр нь том том цагаан үүлс зуржээ. Ерөнхийдөө байшинг анх харсан хүн том мөөг гэж хархаар юм. Их бие нь цагаан өнгийн түүн дээр улаан өнгийн хоёр бөөрөнхий цонх яг нүдний шил шиг. Энэ хүн өөрийн этгээд байдалд хамгийн аз жаргалтай байж туршилтаа хийх дуртай эрдэмтэн юм. тийм дээ ч байшин нь мөөг хэлбэртэй харин байшингийн дээвэр гадаах цаг агаарын өөрчлөлтийг даган хувьсдаг.

Байшин дотор ид шидийн гэмээр сонин сонин дуу гарна. Эрдэмтэн өөрийн бэлдэмлээ найруулж байна. Түүний гэр доторх гадна харагдах байдлаасаа дэндүү том ажээ. Өнөөх тэнгэртэй адил дээвэр нь байшин дотор бол одод түгсэн шөнө шиг байв. Олон ширээ тавиур өнгө өнгийн уусмал хортой хоргүй гэж бичсэн бэлдмэл, автоматаар гэр цэвэрлэх тоос соронгч энэ тэрүүгээр эрдэмтний тарьсан хог шороог хамна. Харин гар бичмэлтэй цаасыг зүүн талын ханаруу үлээлж өнөөх цаас нь адил олон өнгийн цааснуудтай наалдаж өлгөгдөв. Эрдэмтний шил олон давхар бөгөөд нүдэнд үл үзэгдэх зүйлийг ч харуулж чадхаар төрөл бүрийн тохиргоотой юм. Гайхалтай нь эдэмтэн ройлик унасан байна. Энэ тэрүүгээр маш хурдан явж хэрэгтэй зүйлээ олж байлаа. Эцэст нь нөгөө шингэн бэлдэмлээ найруулж дуусчээ.
Тавиур, ширээ энэ тэр зүйлээ онгичин шүүгээ нь дотороос дүүрэн шороотой саванд хатаж гандсан цэцэг гаргаж ирлээ. Найруулж дууссан шар өнгийн бодисоо өнөөх саванд ганцхан дуслыг дусаатал ягаан өнгийн цэцэг дахин сэргэж ургалаа. Туршилт нь амжилттай болсонд сэтгэл нь амарч цэцгээ харан мишээн зогстол хаанаас ч юм нарны туяа цэцэг дээр тустал эрдэмтний нүд их том болж зурс хийсэн бодолдоотой хөөцөлдөнө шар уусамлаа жижиг саванд таглаад өнөөх цэцгээ тэврээд үүдрүү гүйлээ. Хаалганы дэргэд байсан унадаг дугуйг аваад хурдлан давхилаа. Дугуйтайгаа нисэх мэт хурдалж хотын зүг гарав. Хаана хэн явж байгаа нь хамаагүй дайрчих шахан худалсаар “шилдэг эрдэмтийн өргөө” гэсэн бичигтэй өндөр барилгын үүдэнд ирлээ. Амьсгагаа нэг дарж аваад шилин хаалганы дэргэд зогстол хаалга автоматаар:

- Та хэдэн давхарт гарах вэ?

Эрдэмтэн дээш өлийн харсаар 17, 18, 19, гэж тоолсноо

- Хамгийн дээд давхар.

- Бид таныг 50 давхарт хүргэх болно. Гэж хэлэхтээ зэрэг хаалга нээгдэж урсдаг шал 50 давхар гэж ногоон өнгийн гэрэл асаж дээшээ өгсөж явлаа.

Шалгагч гэсэн өрийний хаалгыг маш аярхан тогшин орлоо.

- - Ор ор

- -Сайн байна уу би эрдэмтэн байна.

- - Тиймээ хүрээлэнгээс таны нэр ирсэн хэрэгтэй хэрэггүй бүтээлүүдийн чинь танилцуулага ч ирсэн гэж том бүдүүн биетэй хэрнээ нарийхан хөлтэй албаны хувцалсан Томс гэх шалгагч худлаа инээмхийлэн хэллээ.

- -За тэгэхээр таны энэ удаа хийж ирсэн зүйл юу билээ?

- Энэ.... энэ бол залуу болгогч шингэнэ. Хэрвээ танайд хөгшин туулай ч юм уу хулгана байвал . би туршилтаа энэ цэцэг дээр туршлаа хардаа хатсан цэцэг ийм болж байна.

- -Тэгэхээр нэгт. Гайхалтай санаа, хоёр хэрэггүй үгс байна.

За яахав чи намайг дагаад яв.

Тэд шалгагчийн картыг уншуулан цагаан өнгийн урсдаг шатаар дахиад 57 давхарлуу гарлаа. Тэнд олон эрдэмтэд туршилтаа батлах гэж ажиллаж байв. Энэ олон цагаан халаадтай эрдэмтдээс айж бэшүүрхсэн байдалтай явж байлаа. Тэд нэг өрөөнд ороод ядруухан цагаан хулгана дээр бэлдэмлээ дусааж туршхаар боллоо. 5секунд ч бололгүй өнөөх хулгана цовоо сэргэлэн болж хувирлаа.

- -Чиний санаа байдаг л санаа боловч үр дүн чинь маш сайн гарлаа баяр хүргье гэж гар барин тэврэлдэв.

Эрдэмтний нүдэнд нулимс цийлэгнэн гайхалтай гэж орилох шахаж байв.

- -Та маргааш өдөр 12 цагт ирж батлуулаарай. Та дээр харсан шүү дээ маш их очиртой байгааг. ШУ-нд хайртай гэсэн хүн бүр энд ирж хэрэгтэй шаардлагатай зүйлсээ батлуулдаг тиймээс л их очиртой байна даа.

- -Гэхдээ та сая харсан шүү дээ шууд батлаж болохгүй гэж үү.

- - За энэ маргааш ирэхдээ энэ бичгээ мартав.

Дурамчхан буцаж байгаа ч маргааш ирж батлуулана гэхээс гэртээ хариад шууд унтаад маргааш болгомоор санагдаж байлаа. Эрдмэтнийг өрөөнөөс гармагц шалгагч утас шүүрэн авч

- -Байна нэг эрдэмтэнд залуу бологодог уусмал гаргасан байна. Өнөө орой түүний гэрээс бэлдэмлийг ор мөргүй бүх юмын цулуулан хулгай хий. Гэж хэлээд утсаа тасаллаа.

Шалгагчийн өрөөний яриаг нэг нарийн бичиг нь сосоод өөр нэг дарга руу болсон үйл явдлыг нэгд нэгэнгүй ярьлаа. Бас л орой очиж хулгай хийхээр болов.

Өөр өөр газраас ирсэн хулгайч нар юу хулгайлах гэж байгаагаа мэдээд тус тусдаа хар санаа гаргаж өнөөх бэлдэмлийг аваад хаа нэг тийш арилна гэж шийдэв.

Хоёр хулгайч шөнө дөлөөр зэрэг шахуу эрдэмтний гэрт ирлээ. Байшингийн дээвэр яг тэнгэр шиг харагдаж шөнийн тэнгэртэй адилхан болсон байв. Хоёр хулгайч бие бие мэдэлгүй нүдний шил шиг хоёр цонхны шилийг алмаазаар зүсэн зэрэг орж ирлээ. Шар уусамлыг хоёулаа хайж энэ тэндэх юм онгичиж аль болхоор чимээ гаргахгүй гэж хичээцгээж байлаа.

Гэнэт хоёр хулгайч бие биетэйгээ халз туллаа.

Ху1: Чи хэн бэ? Хэн явуулсан үнэнээ хэлбэл чамайг зүгээр өнгөрөөе гэхэд

Ху2: Харин би л чамаас асуумаар байна даа.

Ху1: Чи арай хулгайчийн их сургуулийн оюутан Сем үү дээ. Гэж шалгагчийн явуулсан хулгайч хэллээ.

Ху2: Харин чи Жек үү дээ

Ху1: Тиймээ анд минь чи чинь ийм шилдэг хулгайч атал энэ шалихгүй хэрэг дээр ажиллаж байгаа юмуу эднийхээс юу авах гээв.

Ху2: Аа нэг тийм хэрэг гарлаа заза хоёулаа авах ёстой юмаа аваад түргэн зайлцгаая

Ху1: Чи арай нөгөө уусамлыг авах гэж ирээ юу?

Ху2: Чи ч бас авах гэсэн юм уу?

Гэнэт тэр хоёрын дотор шилдэг санаа бодогдов. Өнөөх уусамлыг аваад хоёул зугтах. Тэд хоорондоо тохироод дарга нартаа өөр өөр уусамлыг өгч хуурав. Тэд уусамлыг уугаад бүгд хордож үхэв. Харин хоёр хулгайч хэргээ бүтээгээд зугтаж явахдаа нэг цайны мухлаг дотор бие биедээ залуу болгох бодис өглөө гэсэн ч бас л хортой гэсэн усмал өгч нэг нь хараагүй нэг нь хэлгүй болж хувирлаа.

Тэндний энэ тэнэглэл эхэлхээс өмнө залуу эрдэмтэн гэртээ харих замдаа хэрвээ энэ шингэнийг хүн бүхэн авахыг хүсвэл юу болох талаар маш удаан тунгаасны эцэст бүх жор бүх бэлдэмлээ устгасан байлаа.

Comments

Popular posts from this blog