Бодорхуй минь... Гудамж нэг л яруу дүнсийнэ... Гутархуй үгс сэтгэлийн цацлаас ургана Гундуу бодол үгийн цаанаас гэрэлтэнэ Гудамж нэг л яруу дүнсийнэ... Үгс үгсээ нь байгаад нэл л чадуу Үүл үүлээ нь байгаад нэг л гундуу Харанхуйд үгс бодол болон хөврөн Хатуу үгс сэтгэлийн цацлаас ундарна... Ганцаардлын мэлмий нүдээ нээж Гал мэт халуун сэтгэл дүрэлзэнэ. Учир, учир үгүй энэ амьдралд Ухаалаг бодол үгүй болно... Ганцаардлын мэлмий нүдээ нээж Гадаа гудамж нэг л яруу дүнсийнэ Чадал, чадал үгүй тэвчээрийн гүнээс Чармай нүцгэн бодол хөвөрнө...
Posts
Showing posts from December, 2014
- Get link
- X
- Other Apps
Хүний сайхан үр минь Миний сайхан амраг минь Яахав бусдын нүдэнд чи Ямар харагддаг нь хамаагүй, Яруу найрагчийн нүдэнд л чи Яруу найраг болж харагддаг юм. Өөрийн минь харснаар хараагүй хүн Өөрчлөөд өөрчлөөд шүлэглэхгүй Өөрөөс минь илүүгээр харлаа ч тэд Өргөж бас илүү шүлэглэж чадахгүй. Олж харснаараа би Онож чамайгаан шүлэглэнэ. Зургаас амьд шүлгээрээн зурж Зуун зууныг давуулан үлдээнэ. Хүний сайхан үр, Миний сайхан амраг минь 1974.08.09. Р.Чойном