Хүний сайхан үр минь
Миний сайхан амраг минь
Яахав бусдын нүдэнд чи
Ямар харагддаг нь хамаагүй,
Яруу найрагчийн нүдэнд л чи
Яруу найраг болж харагддаг юм.
 Өөрийн минь харснаар хараагүй хүн
Өөрчлөөд өөрчлөөд шүлэглэхгүй
Өөрөөс минь илүүгээр харлаа ч тэд
Өргөж бас илүү шүлэглэж чадахгүй.
Олж харснаараа би
Онож чамайгаан шүлэглэнэ.
Зургаас амьд шүлгээрээн зурж
Зуун зууныг давуулан үлдээнэ.
Хүний сайхан үр,
Миний сайхан амраг минь 1974.08.09. Р.Чойном



Comments

Popular posts from this blog