Гудамж нэг л
яруу дүнсийнэ...
Гутархуй үгс
сэтгэлийн цацлаас ургана
Гундуу бодол
үгийн цаанаас гэрэлтэнэ
Гудамж нэг л
яруу дүнсийнэ...
Үгс үгсээ нь байгаад нэл л чадуу
Үүл үүлээ нь байгаад нэг л гундуу
Харанхуйд үгс бодол болон хөврөн
Хатуу үгс сэтгэлийн цацлаас ундарна...
Ганцаардлын мэлмий нүдээ нээж
Гал мэт халуун
сэтгэл дүрэлзэнэ.
Учир, учир
үгүй энэ амьдралд
Ухаалаг
бодол үгүй болно...
Ганцаардлын мэлмий нүдээ нээж
Гадаа гудамж нэг л яруу дүнсийнэ
Чадал, чадал үгүй тэвчээрийн гүнээс
Чармай нүцгэн бодол хөвөрнө...
Comments
Post a Comment