Шидэт уусмал /богино хэмжээний хүүхэлдэйн кино/ Мандах нарны анхны туяа уулсын оргил дээр тогтоно ядан дээшилсээр шүүдэр буусан цэцэгсийн дэлбээ нь дээр шижир алт мэт гялтагнан харагдана. Нүдэнд торох ганц ч үүлгүй тэнгэрийн үзэсгэлэн төгөлдөрийг хараад хараад хязгаарүй бизээ. Орчлонд нэгэн өглөө урьдийн адил алгуур эхэлж байхад хотын захад нэгэн байшинд ид шидийн зүйл оргилж байлаа. Гаднаас нь харвал эзгүй байна даа гэж хартал хаалганы цаана залуу Эрдэмтэн шинэхэн туршилтаа хийж байв. Түүний амьдардаг байшин захын хорооллын байшингуудаас тэс ондоо юм. Дээвэр нь яг тэнгэр шиг цэнхэр өнгийн дээр нь том том цагаан үүлс зуржээ. Ерөнхийдөө байшинг анх харсан хүн том мөөг гэж хархаар юм. Их бие нь цагаан өнгийн түүн дээр улаан өнгийн хоёр бөөрөнхий цонх яг нүдний шил шиг. Энэ хүн өөрийн этгээд байдалд хамгийн аз жаргалтай байж туршилтаа хийх дуртай эрдэмтэн юм. тийм дээ ч байшин нь мөөг хэлбэртэй харин байшингийн дээвэр гадаах цаг агаарын өөрчлөлтийг даган хувьсдаг. Байшин дотор ид ши...
Popular posts from this blog
Хүний сайхан үр минь Миний сайхан амраг минь Яахав бусдын нүдэнд чи Ямар харагддаг нь хамаагүй, Яруу найрагчийн нүдэнд л чи Яруу найраг болж харагддаг юм. Өөрийн минь харснаар хараагүй хүн Өөрчлөөд өөрчлөөд шүлэглэхгүй Өөрөөс минь илүүгээр харлаа ч тэд Өргөж бас илүү шүлэглэж чадахгүй. Олж харснаараа би Онож чамайгаан шүлэглэнэ. Зургаас амьд шүлгээрээн зурж Зуун зууныг давуулан үлдээнэ. Хүний сайхан үр, Миний сайхан амраг минь 1974.08.09. Р.Чойном
Comments
Post a Comment